The Canada Fund for Local Initiatives – Mongolia (2026)
Program/Opportunity overview
The CFLI is a program designed to support small-scale, high-impact projects in developing countries, which align with Global Affairs Canada’s thematic priority areas for engagement. The program is directed at projects conceived and designed predominantly by local partners. Projects are selected and approved by the relevant Canadian embassy or high commission. The CFLI also serves to support positive bilateral relations between Canada and recipient countries and their civil societies, by deepening contacts and supporting local endeavours.
The majority of CFLI funding is to be directed toward local civil society organizations (including non-governmental organizations) and other institutions working at the local level. Other entities, such as international, intergovernmental, multilateral and regional organizations may be eligible for funding, provided they are working with local partners and on local projects that are consistent with the objectives of the CFLI. Similarly, municipal, regional government institutions may receive funding, provided that their projects are essentially local in nature. The CFLI is always looking to fund innovative projects that deliver measurable results.
Eligible recipients include:
- Local non-governmental, community and not-for-profit organizations
- Local academic institutions working on local projects
- International non-governmental organizations working on local development activities
- Intergovernmental, multilateral and regional institutions, organizations and agencies working on local development activities
- Municipal, regional or national government institutions or agencies of the recipient country working on local projects
- Canadian non-governmental and not-for-profit organizations that are working on local development activities
The average CFLI contribution is $15,000 to $30,000 Canadian Dollars (CAD$100,000 is the maximum allocation amount for a project eligible under CFLI). Consult the currency converter for local currency equivalents. Please note that all contributions are made in Canadian dollars and then converted to the local currency.
Application process
- Applications will be assessed on their merits by a selection committee.
- Only those proposals using the designated application form and including the required budget document will be considered.
- Due to the high volume of applications, only successful applicants will be contacted by early May 2026 and will be invited to submit a full application form either in English or French with detailed budget.
- Project applications are kept on file at the embassy in accordance with Global Affairs Canada’s information management policies.
Application guidelines
- Proposals must be completed in English or French.
- All projects must align with at least 1 of the following thematic priorities:
- Inclusive governance
- Peace and security
- Growth that works for everyone
- Gender equality and the empowerment of women and girls in all their diversity
- Human dignity
- Environment and climate action
- Projects spanning 2 fiscal years (July 2026 to February 2028) may be permitted depending on the project objectives and the complexity of activities.
- All projects will be required to be completed between the date of signature of the Contribution Agreement and February 26, 2027, for single-year project or February 25, 2028, for two-years project.
- Applicants must apply through the Collaboration@International (C@I) portal. To access C@I, applicants must first create a Government of Canada username and password (GCKey). This allows applicants to securely sign in to the portal and set up an organizational profile. Once your profile is created, you can start the application. Applicants must download the application forms, complete them offline and then upload the completed forms in C@I before the deadline.
- C@I is Global Affairs Canada’s new online portal for managing funding opportunities and active projects, including grants, contributions, and financial instruments. If you need support using C@I (e.g. creating a GCKey or organizational profile), we invite you to:
- Visit C@I Support: Frequently asked questions
- Register for a drop-in support session (Survey Monkey)
- Contact support at collaboration@international.gc.ca
- In addition to the completed project application, applicants should also upload the following documents through C@I:
- Their registration Status;
- Financial Reports of the NGO/Organization for the last two years.
- For questions about the application process, please contact ulaan-cfli-fcil@international.gc.ca.
- The deadline for submission is April 17, 2026 at 23:59 (GMT+8). Applications submitted after this deadline will not be considered.
List of costs
The following project costs are eligible for CFLI funding:
- administrative costs specifically related to the project
- overhead costs specifically related to the project (overhead cannot exceed 15% of total project amount)
- capital and/or operating expenditures related to the lease and/or purchase and/or building of infrastructure (for example: office rent specifically relating to the project)
- installation, maintenance, shipping and/or transportation costs, including fuel
- computers and communication devices
- internet costs specifically relating to the project
- salary costs relating to the project
- civic education costs
- conference and event expenditures
- hospitality costs, excluding alcoholic beverages
- training and capacity building expenditures
- costs of services received by recipients
- outreach, communication and information dissemination costs
- environmental assessment costs
- advocacy and lobbying related costs
- legal costs
- accounting costs
- medical costs
- publishing costs
- radio and television broadcast fees
- facilities and equipment rental charges
- research-related costs
- security costs
- translation and interpretation fees
- travel expenses, using lowest fares possible but not exceeding full fare economy class
- lease or rental of vehicles
- vehicle and equipment operation, installation and/or maintenance
- website development and related costs
- miscellaneous expenses integral to the project
The following project costs are not eligible for CFLI funding:
- purchase of vehicle
- nuclear technologies and facilities
- assistance to military or paramilitary organizations
- gifts
- luxury goods
- direct fiscal support to a government
- core funding or recurrent costs of an organization
- revolving funds, (that is, funds used to advance loans to individuals, such as microfinance)
- expenses incurred prior to the signing of the CA, or after it expires
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан - Монгол (2026)
Хөтөлбөрийн тухай
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад хэрэгжих, жижиг хэмжээтэй боловч өндөр үр нөлөөтэй төслүүдийг дэмжих зорилготой бөгөөд Канадын Гадаад харилцааны яамны тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгждэг. Уг хөтөлбөр нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн саналыг санхүүжүүлдэг. Тухайн саналуудыг Канадын Элчин сайдын яам сонгон шалгаруулж, санхүүжилт олгоно. Канад сангаар дамжуулан, хоёр орны хамтын ажиллагаа болон иргэний нийгмийн байгууллагуудтай найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой.
Канад сангийн санхүүжилтийн ихэнх хэсэг нь дотоодын ИНБ, ТББ болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагад зориулагдана. Олон улсын, засгийн газар хоорондын, олон талт болон бүс нутгийн байгууллагууд нь орон нутгийн түншүүдтэй хамтран Канад сангийн зорилгод нийцсэн орон нутгийн хөгжлийн төслүүд дээр ажиллаж байгаа тохиолдолд санхүүжилт авах боломжтой. Үүнтэй адилаар хотын захиргаа болон бүс нутгийн засаг захиргааны байгууллагууд нь орон нутгийн хөгжлийг дэмжих төслүүдэд санхүүжилт авах боломжтой. Канад сан нь хэмжигдэхүйц үр дүн гаргах, шинэлэг төслүүдийг үргэлж дэмждэг. Саналаа ирүүлэх боломжтой байгууллагууд:
- Төрийн бус болон ашгийн бус байгууллагууд
- Эрдэм шинжилгээний байгууллагууд
- Орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа хэрэгжүүлж буй олон улсын төрийн бус байгууллагууд
- Орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа хэрэгжүүлж буй засгийн газар хоорондын, олон талт болон бүс нутгийн байгууллагууд
- Хотын захиргаа болон бүс нутгийн засаг захиргааны байгууллагууд
- Орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг Канадын төрийн бус болон ашгийн бус байгууллагууд.
Канад сангаас нэг төсөлд дунджаар 15,000-30,000 Канад доллартай тэнцэх санхүүжилт олгоно (нэг төсөлд олгох дээд хэмжээ нь 100,000 Канад доллар байна). Дараах холбоосоор орж ханшийн мэдээлэлтэй танилцана уу: https://www.bankofcanada.ca/rates/exchange/currency-converter/. Санхүүжилтийг канад доллараар тооцдог бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн дансанд төгрөгтэй тэнцэх дүнгээр шилжүүлдгийг анхаарна уу.
Өргөдөл гаргах процесс
- Сонгон шалгаруулах хороо төслийн материалын чанар, агуулгыг үндэслэн үнэлнэ.
- Зөвхөн заавал ашиглах ёстой өргөдлийн маягт болон шаардлагатай төсвийн задаргааг бүрэн ирүүлсэн төслүүдийг авч үзнэ.
- Бидэнд маш олон тооны өргөдлийн маягт ирдэг тул зөвхөн дараагийн шатанд шалгарсан байгууллагуудтай 2026 оны 5-р сарын эхэнд эргэж холбогдоно. Тухайн байгууллагууд бүрэн хэмжээний төслийн саналыг төсвийн задаргааны хамт Англи эсвэл Франц аль нэг хэлээр бэлтгэн ирүүлнэ.
- Төслийн өргөдлүүд нь Канадын Гадаад харилцааны яамны мэдээлэл хадгалах журмын дагуу Элчин сайдын яаманд хадгалагдана.
Өргөдөл гаргах заавар
- Өргөдлийг Англи эсвэл Франц хэлээр бүрэн бөглөсөн байх шаардлагатай.
- Төслүүд дараах тэргүүлэх чиглэлүүдийн аль нэгтэй заавал нийцсэн байх ёстой:
- Хүртээмжтэй засаглал;
- Энх тайван ба аюулгүй байдал;
- Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт;
- Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах;
- Хүний эрхэм чанар;
- Байгаль орчин ба уур амьсгалын өөрчлөлт.
- Төслийн зорилго, үйл ажиллагааны цар хүрээгээс хамааран 2 санхүүгийн жил дамнан хэрэгжих (2026 оны 7-р сараас 2028 оны 2-р сар хүртэл) төслүүдийг зөвшөөрч болно.
- Төслүүд нь Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн дараах хугацаанд багтаж дууссан байх ёстой:
- Нэг жилийн төсөл: 2027 оны 2-р сарын 26-ны дотор
- Хоёр жилийн төсөл: 2028 оны 2-р сарын 25-ны дотор.
- Төслийн зорилго, үйл ажиллагааны цар хүрээгээс хамааран 2 санхүүгийн жил дамнан хэрэгжих (2026 оны 7 сар – 2028 оны 2 сар) төслүүдийг зөвшөөрч болно.
- Бүх төслүүд нь Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн дараах хугацаанд багтаж дууссан байх ёстой:
- Нэг жилийн төсөл: 2027 оны 2-р сарын 26-ны дотор
- Хоёр жилийн төсөл: 2028 оны 2-р сарын 25-ны дотор.
- Өргөдөл гаргагчид Collaboration@International (C@I) порталаар дамжуулан өргөдөл гаргах ёстой. C@I-д нэвтрэхийн тулд эхлээд Канадын Засгийн газрын хэрэглэгчийн нэр, нууц үг (GCKey)-ээ үүсгэх шаардлагатай. Энэ нь порталд аюулгүйгээр нэвтрэх, байгууллагын профайл үүсгэх боломжийг олгодог. Профайлаа үүсгэсний дараа өргөдлөө эхлүүлж болно. Өргөдөл гаргагчид өргөдлийн маягтуудыг татаж авч, офлайнаар бөглөж, хугацаа дуусахаас өмнө C@I-д илгээх ёстой.
- C@I нь Канадын Гадаад харилцаа, худалдааны яамны санхүүжилтийн боломжууд болон идэвхтэй төслүүдийг (тэтгэлэг, хандив, санхүүгийн хэрэгсэл зэрэг) удирдах шинэ онлайн портал юм. Хэрэв та C@I ашиглахад дэмжлэг хэрэгтэй бол (жишээлбэл GCKey үүсгэх эсвэл байгууллагын профайл үүсгэх), бид та бүхнийг дараах байдлаар хандахыг урьж байна:
- C@I Мэдээлэл хэсэгт зочлоорой: Түгээмэл асуултууд
- C@I Мэдээлэл олгох цахим сургалтад бүртгүүлнэ үү (Survey Monkey)
- C@I-ийн талаар тусламж хэрэгт тохиолдолд холбоо барих: collaboration@international.gc.ca
- Төслийн өргөдлийг бөглөсний дээр, өргөдөл гаргагчид C@I-ээр дамжуулан дараах баримт бичгүүдийг байршуулна:
- Тэдний бүртгэлийн статус;
- Сүүлийн хоёр жилийн ТББ/байгууллагын санхүүгийн тайлангууд.
- Өргөдөл гаргах үйл явцын талаар асуух зүйл байвал ulaan-cfli-fcil@international.gc.ca хаягаар холбогдоно уу.
- Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 4-р сарын 17, 23:59 (GMT+8). Энэ хугацаанаас хойш ирүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй болно..
Зөвшөөрөгдөх зардлууд
Доорх зардлуудыг Канад сангаас санхүүжүүлэхийг зөвшөөрнө:
- Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой зардлууд
- Захиргааны болон төсөлтэй холбоотой шууд бус бусад зардлууд (Канад сангаас оруулж буй санхүүжилтийн 15%-с илүүгүй байх)
- Нөлөөллийн ажлуудтай холбоотой зардлууд,
- Түрээс, худалдан авалт, дэд бүтэц байгуулах зэрэгт холбоотой үйл ажиллагааны зардлууд,
- Иргэний боловсролын зардал,
- Хурал болон арга хэмжээний зардлууд,
- Хэрэгжүүлэгч байгууллагын хийлгэсэн үйлчилгээний зардлууд,
- Дотоод дахь томилолтын зардал. Үүнд: зах зээл дэх хамгийн доод үнийг сонгосон байх.
- Байгаль орчны үнэлгээний зардлууд,
- Өрөө танхим түрээслэх зардал,
- Тоног төхөөрөмж түрээслэх болон худалдан авах зардлууд (Үүнд: тухайн худалдан авалтыг зөвхөн төслийн зорилгод хүрэхийн тулд хийх шаардлагатай, эдийн засгийн үр ашигтай зарцуулсан, мөн хүлээн авагч нь тухайн тоног төхөөрөмжийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд маш сайн арчилгаа, засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргасан тохиолдолд зөвшөөрнө)
- Согтууруулах ундаа оролцуулаагүй хоолны зардал,
- Түлш, компьютер болон харилцаа холбооны хэрэгслийн суурилуулалт, ашиглалт, болон тээврийн зардал,
- Компьютерийн төхөөрөмж болон харилцаа холбооны хэрэгсэл,
- Машин түрээслэх зардал,
- Хууль эрх зүйн зардлууд,
- Төслийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой бусад зардлууд,
- Харилцаа холбоо, мэдээлэл түгээх зардлууд,
- Хэвлэлтийн зардал,
- Радио телевизээр нэвтрүүлэг цацах зардал,
- Судалгаатай холбоотой зардал,
- Төсөлтэй холбоотой цалингийн зардал,
- Хамгаалалтын зардал,
- Сургалт болон чадавхи бэхжүүлэхтэй холбоотой зардлууд,
- Орчуулга/орчуулагчийн төлбөр,
- Тээврийн хэрэгсэл, тоног төхөөхөмжийн үйл ажиллагаа, арчилгаатай, холбоотой зардал,
- Цахим хуудас хийлгэх болон түүнтэй холбоотой зардлууд.
Үл зөвшөөрөгдөх зардлууд:
- Цөмийн технологи болон байгууламж,
- Цэргийн болон хагас цэрэгжилттэй байгууллагуудад тусламж үзүүлэх,
- Бэлэг,
- Тансаг зэрэглэлийн эд зүйлс,
- Засгийн газарт үзүүлэх шууд санхүүгийн дэмжлэг,
- Эхлэлийн хөрөнгө буюу бичил санхүүжилт,
- Байгууллагын үндсэн санхүүжилт буюу урсгал зардал,
- Төслийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө буюу гэрээ дууссаны дараа гарах зардлууд.
- Date modified: